Гадаад сургалтын тухай
Энэхүү сургалт нь БНХАУ-ын Чанг Зөү (Changzhou) хотод 2017 оны 4-р сарын 10-аас 30–ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Турк, Монгол, Кыргызтан, Өмнөд Судан, Узбекстан, Украин зэрэг орны 30 мэргэжилтэн хамрагдсан байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулсан “Стандартчиллын хамтын ажиллагаа – 2017” олон улсын сургалтад Стандарт, хэмжил зүйн газар болон Баян-Өлгий, Орхон, Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төлөөллөөс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ.
Энэхүү сургалт нь БНХАУ-ын Чанг Зөү (Changzhou) хотод 2017 оны 4 дүгээр сарын 10-аас 30–ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Турк, Монгол, Кыргызтан, Өмнөд Судан, Узбекстан, Украин зэрэг орны 30 мэргэжилтэн хамрагдсан байна.
Сургалтын хаалтын ажиллагаанд БНХАУ-ын Стандартчиллын удирдах газрын Гадаад харилцааны газрын дарга, хатагтай Li Yu Bing, Чанг Зөү хотын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн газрын Гадаад харилцааны албаны дарга, ноён Dai Yunhui болон сургалтад оролцож буй гадаад сонсогчдыг төлөөлж Украйн улсын Эдийн засаг, худалдаа хөгжлийн яамны Техникийн зохицуулалтын хэлтсийн Стандартчиллын албаны ахлах мэргэжилтэн Марина Нечыпоренко, СХЗГ–ын СМЛСҮТ-ийн дарга Ч.Хатанбаатар нар үг хэлж, зохион байгуулагчдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
СХЗГ–ын төлөөлөл энэхүү сургалтад хамрагдснаар Монгол Улсын гадаад худалдаанд томоохон байр суурь эзэлдэг БНХАУ-ын стандартчиллын тогтолцоо, шаардлагыг илүү гүнзгий ойлгох, цаашдын олон талт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, стандартчилал, тохирлын үнэлгээг ижилтгэх, худалдааны түншлэлийг өргөжүүлэх, худалдааны саад тотгорыг арилгах үйл ажиллагаанд ахиц гарах болно гэж үзэж байна.


















