Гадаад улсад байгаа иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна гэв
Гадаад улсад байгаа иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна гэж Төрийн бус байгууллагын төлөөлөл мэдээллээ.
Мэдээллийн алба

Гадаад улсад байгаа иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна гэж Төрийн бус байгууллагын төлөөлөл мэдээллээ.
Энэ талаар өнөөдөр "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" болон "Цахим Өртөө холбоо" ТББ, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран мэдээлэл хийлээ.
Тэд гадаад улсад байгаа иргэд саналаа өгөхдөө 126 гишүүнээс 48-ыг нь сонгох хэсэгт санал өгнө. Ингэснээр сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.
"Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Мөнхдөлийн яриаг хүргэе.
Mongolian National Radio · Гадаад улсад байгаа иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна гэв
Гэхдээ энэ удаагийн сонгуулийн дэвшилттэй тал нь онлайнаар бүртгэлээ хийлгэх боломжтой болсон. Тиймээс хилийн чанадад амьдарч байгаа монголчуудыг сонгуульд идэвхтэй оролцохыг энэ үеэр хэллээ.


















