Гадаад валютын хадгаламж дахь мөнгөө үндэсний мөнгөн тэмдэгтээр солиулахыг уриалав
Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган иргэддээ хандаж гадаад валютын хадгаламж дахь мөнгөө үндэсний мөнгөн тэмдэгт лирээр солиулахыг уриалсан байна.
Мэдээллийн алба

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган иргэддээ хандаж гадаад валютын хадгаламж дахь мөнгөө үндэсний мөнгөн тэмдэгт лирээр солиулахыг уриалсан байна. Тэрбээр Эрзуруме хотод дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ ийнхүү уриалсан байна.
Үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханшийг бэхжүүлэхэд ийм алхам тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ он гарснаас хойш Туркийн үндэсний мөнгөн тэмдэгтийн Америк доллартай харьцах ханш 20 хувиар уначихаад байгаа юм байна.
Лирийн ханшны уналтаас болж Туркийн төв банк өнгөрсөн лхагва гарагт бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэснээр хөрөнгийн урсгалыг зогсоож, инфляцийн түвшинг хянах боломж бүрдэнэ гэж тооцоолсон байна.


















