Гадаадаас ирсэн илгээмжээс сум илэрчээ
Улс хоорондын шуудан илгээмжээр хориотой бараа ирж байгааг Гаалийн байцаагчид анхааруулж байна.
Мэдээллийн алба

Улс хоорондын шуудан илгээмжээр хориотой бараа ирж байгааг гаалийн байцаагчид анхааруулж байна. Жишээлбэл, хамгийн сүүлд АНУ-аас хувийн карго илгээмжийн компаниар дамжуулан манай улсад ирсэн илгээмжээс сум илэрчээ.
Калибарь бууны 321 ширхэг сумыг гутал, витамин дотор нуусан байсныг илрүүлсэн байна. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн зөрчил хариуцсан байцаагч Г.Оюунцэцэгийн яриаг сонсъё.


















