Гадаадаас марганцтай ган, үрэлтэд тэсвэртэй ширэм импортлохыг хоригложээ
Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийнхэн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ээс төмрийн бэлдэц худалдан авч бутлуурын ган бөмбөлгөө өөрсдөө хийснээр өнгөрсөн жил 14 тэрбум төгрөг хэмнэжээ. Тус үйлдвэр 2013 онд 15 мянган тонн төмрийн бэлдэц худалдан авсан гэнэ. Ингэснээр өвлийн улиралд нэг сар орчим сул зо
Мэдээллийн алба

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийнхэн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ээс төмрийн бэлдэц худалдан авч бутлуурын ган бөмбөлгөө өөрсдөө хийснээр өнгөрсөн жил 14 тэрбум төгрөг хэмнэжээ.
Тус үйлдвэр 2013 онд 15 мянган тонн төмрийн бэлдэц худалдан авсан гэнэ. Ингэснээр өвлийн улиралд нэг сар орчим сул зогсолт хийдэг байсан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" тасралтгүй ажиллажээ.
Саяхан тус үйлдвэрийн Ерөнхий захирал гадаадаас марганцтай ган, үрэлтэд тэсвэртэй ширэм импортлохыг хориглосон тушаал гаргажээ.
Дашрамд сонирхуулахад, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөж буй Хөтөлийн "Цемент шохой" компани "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ээс төмрийн бэлдэц худалдан авахаар төлөвлөсөн байна.


















