Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадад 19 иргэн гэмт хэрэгт холбогджээ

Хилийн чанадад манай улсын нийт 19 иргэн гэмт хэрэгт холбогджээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадад 19 иргэн гэмт хэрэгт холбогджээ
Гадаадад 19 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Зураг: МҮОНРТ

ГХЯ-ны Консулын газарт ирсэн мэдээллээр хилийн чанадад манай улсын нийт 19 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Тэдний ес нь БНХАУ-д, зургаа нь БНТУ-д, БНСУ, БНУУ, АНУ, Хонгконгт тус бүр нэг иргэн саатуулагдсан байна.

Дээрх иргэдээс найман хүн хулгайн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд долоо нь БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн хотод хулгайн хэрэгт сэжигтнээр саатуулагдан шалгуулж байгаа аж.

Сүүлийн үед залуус амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор найз нөхдөө ятган хилийн чанадад зорчиж, зохион байгуулалттайгаар хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлдэх нь ихэсч байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа өндөржүүлэх, бусдад хууртан хилийн чанадад зорчихгүй байх талаар анхааруулах, гадаадад зорчихдоо тухайн орныхоо хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж явах шаардлагатайг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

Хуваалцах