Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадад амьдардаг монголчууд Монгол Улсын Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой

Гадаадад амьдардаг Монгол Улсын иргэд өөрийн орны Нийгмийн даатгалд хамрагдах бүрэн боломжтой.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадад амьдардаг монголчууд Монгол Улсын Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой
Гадаадад амьдардаг монголчууд Монгол Улсын Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой. Зураг: МҮОНРТ

Гадаадад амьдардаг Монгол Улсын иргэд өөрийн орны Нийгмийн даатгалд хамрагдах бүрэн боломжтой. Энэ боломжийг өргөжүүлж Польш, Чех, Турк улстай хэлэлцээ байгуулахаар боллоо гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Солонгос, Унгар, ОХУ-тай албан ёсоор хэлэлцээр хийсэн учраас тухайн улсад ажиллаж, амьдардаг монгол иргэд Нийгмийн даатгалаа төлж байна. Цаашид Казахстан, Швед улстай энэ хэлэлцээрийг байгуулна гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Батжаргал хэллээ.

Польш, Чех, Солонгос, Унгар, ОХУ-д Монгол Улсын 100 орчим мянган иргэн ажиллаж, амьдарч байна. “Нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээр”-ийг цаашид үргэлжлүүлэхэд онцгой анхаарна гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Батжаргал онцолж байлаа.

Хуваалцах