Гадаадад аялж буй монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа гарав
Mанай улсын иргэд гадагшаа аялалд явахдаа дунджаар 1620 орчим доллар зарцуулдаг байна.
Мэдээллийн алба

Mанай улсын иргэд гадагшаа аялалд явахдаа дунджаар 1620 орчим доллар зарцуулдаг байна.
Тэгвэл үүний 30 орчим хувийг дэлгүүрийн худалдаанд бэлэн мөнгөөр төлдөг гэж “Гадаадад аялж буй монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-нд гарчээ.
Аялагчид нас, хүйсийн хувьд ялгаагүй ч 30-49 хүртэлх насныхан илүүтэй аялалд гардаг байх юм. Аялагчдын олонх нь Хятад, Солонгос, Япон, Энэтхэг, Тайланд, Сингапур, Катарыг зорьжээ.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын Маркетинг, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн н.Болортуяа энэ талаар ярилаа.


















