Гадаадад байгаа монголчууд ихэвчлэн хулгайн гэмт хэрэгт холбогддог
Жил бүр манай улсын 1500 орчим иргэн гадны улс орнуудад гэмт хэрэг, зөрчилд холбогддог гэсэн тоон мэдээлэл байна. Тэд ихэвчлэн хулгайн гэмт хэрэгт холбогдож, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох
Мэдээллийн алба

Жил бүр манай улсын 1500 орчим иргэн гадны улс орнуудад гэмт хэрэг, зөрчилд холбогддог гэсэн тоон мэдээлэл байна. Тэд ихэвчлэн хулгайн гэмт хэрэгт холбогдож, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох иргэдийн тоо жилээс жилд өсөх болжээ.
Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ярилаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 75 оронд 175 мянга гаруй монголчууд ажиллаж, амьдарч байна. Энэ бол хууль ёсны дагуу амьдардаг иргэдийн тоо юм.


















