Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадад байгаа монголчуудад сэрэмжлүүлэг хүргэж байна

Үүнтэй холбоотойгоор Гадаад хэргийн яам хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Мөн бусад улс оронд суугаа монголчуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадад байгаа монголчуудад сэрэмжлүүлэг хүргэж байна
Гадаадад байгаа монголчуудад сэрэмжлүүлэг хүргэж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш Бүгд Найрамдах Франц улсад төрийн айлчлал хийнэ. Үүнтэй холбоотойгоор Гадаад хэргийн яам хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Мөн бусад улс оронд суугаа монголчуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

БНФУ-ын нийслэл Парис хотод террорист халдлага гаргаад байгаа Лалын улсын бүлэглэлийнхэн дараагийн бай ОХУ болон АНУ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор манай Гадаад хэргийн яам ОХУ, АНУ болон бусад улсад суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан монгол иргэддээ сонор сэрэмжтэй байхыг сануулан ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар террорист халдлагад монгол иргэн өртөөгүй гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.

Хуваалцах