Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаадад суугаа сонгогчдын ирц 75.9 хувьтай байв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Гадаадад суугаа сонгогчдын ирц 75.9 хувьтай байв
Гадаадад суугаа сонгогчдын ирц 75.9 хувьтай байв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авсан билээ. Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 45 салбар комиссыг байгуулж ажиллажээ.

Гэвч “Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон.

Харин бусад 44 салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа явагдаж, сонгогчдын нэрсийн бүртгэгдсэн 7 394 сонгогчоос 5 618 иргэн саналаа өгч, ирц 75.9 хувьтай байлаа.

Оршин суугаа улсын нэр Хот Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн Ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид Тоо Хувь Австралийн Холбооны Улс Канберра 767 541 70.53% Америкийн Нэгдсэн Улс Вашингтон 613 467 76.18% Нью-Йорк 101 87 86.14% Сан-Франциско 473 295 62.37% Арабын Бүгд Найрамдах Египет Улс Каир 18 14 77.78% Бельгийн Хаант Улс Брюссель 166 128 77.11% Бүгд Найрамдах Австри Улс Вена 163 139 85.28% Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс Вьентьян 30 30 100.00% Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс Пхеньян 0 0 0% Бүгд Найрамдах Беларусь Улс Минск 20 20 100.00% Бүгд Найрамдах Болгар Улс Софи 24 20 83.33% Бүгд Найрамдах Итали Улс Ром 23 16 69.57% Бүгд Найрамдах Казахстан Улс Нурсултан 20 17 85.00% Бүгд Найрамдах Киргиз Улс Бишкек 22 17 77.27% Бүгд Найрамдах Куба Улс Гавана 24 20 83.33% Бүгд Найрамдах Польш Улс Варшав 159 128 80.50% Бүгд Найрамдах Сингапур Улс Сингапур 65 62 95.38% Бүгд Найрамдах Солонгос Улс Сөүл 1,077 753 69.92% Пусан 154 114 74.03% Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс Ханой 27 25 92.59% Бүгд Найрамдах Турк Улс Анкара 35 27 77.14% Истанбул 169 78 46.15% Бүгд Найрамдах Франц Улс Парис 84 66 78.57% Бүгд Найрамдах Хятад Ард Улс Бээжин 84 82 97.62% Хөх хот 60 49 81.67% Шанхай 33 31 93.94% Эрээн 82 58 70.73% Манжуур 6 6 100.00% Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ЗЗОБ Хонконг Хонгконг 23 23 100.00% Бүгд Найрамдах Чех Улс Прага 211 96 45.50% Бүгд Найрамдах Энэтхэг Улс Дели 16 14 87.50% Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Лондон 187 158 84.49% Канад Улс Оттава 68 56 82.35% Кувейт Улс Кувейт 7 7 100.00% Оросын Холбооны Улс Москва 115 97 84.35% Кызыл 21 21 100.00% Улаан-Үд 98 87 88.78% Эрхүү 45 40 88.89% Тайландын Хаант Улс Бангкок 36 33 91.67% Унгар Улс Будапешт 314 237 75.48% Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Берлин 412 293 71.12% Шведийн Хаант Улс Стокольм 233 200 85.84% Швейцарийн Холбооны Улс Женев 159 141 88.68% Япон Улс Токио 829 719 86.73% Осака 121 106 87.60% Нийт 7,394 5,618 75.98%

Хуваалцах