Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадад төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг-2013” болно

МУ-ын Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 150000 байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлж ажиллаж байгаа ч чадвартай, мэргэжилтнүүдийн тоо 30 мянга хүрэхгүй байгаа тооцоолсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадад төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг-2013” болно
Гадаадад төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг-2013” болно. Зураг: МҮОНРТ

МУ-ын Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 150000 байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлж ажиллаж байгаа ч чадвартай, мэргэжилтнүүдийн тоо 30 мянга хүрэхгүй байгаа тооцоолсон байна.

2013 оны 9 сарын 17-18-ны өдрүүдэд "Start Your Career!" уриан дор Хөдөлмөрийн төв бирж, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОНХ), ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв (ОУШХХТ), Монголын Залуучуудын Холбоо зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залууст зориулсан "ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ - 2013" BlueMon цамхагт болох юм байна.

Яармагийн зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд төгсөгчдийг ажлын байраар хангахад оршино.

Тус яармагт дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцох ба эдгээр байгууллагууд нь урьдчилсан байдлаар 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгох юм байна.

Эх сурвалж: Хөдөлмөрийн яам

Хуваалцах