Гадаадад үнэ төлбөргүй суралцах боломжийг судална
Монголын Залуучуудын Холбоо, “АЙЕСЕК” Олон Улсын Оюутны Байгууллага залуучуудад чиглэсэн сайн дурынхны төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд хамтран ажиллах санал солилцлоо.
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбоо, “АЙЕСЕК” Олон Улсын Оюутны Байгууллага залуучуудад чиглэсэн сайн дурынхны төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд хамтран ажиллах санал солилцлоо. Түүнчлэн “АЙЕСЕК” Олон Улсын Оюутны Байгууллагаас “Career Week 2013” арга хэмжээг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулах болсон юм.
Сургалт зөвлөгөө СЭЗДС, ЭМШУИС, ШУТИС, МУИС дээр тус тус явагдана. Арга хэмжээнд хүрэлцэн ирснээр гадаадад үнэ төлбөргүй суралцах боломж, арга зам, томоохон байгууллагуудын нээлттэй ажлын байрны мэдээлэл, шаардлага, эдгээр мэргэжийн талаар тухайн байгууллагуудын мэргэжилтнээс зөвлөгөө тайлбар авах боломжтой аж.
Дашрамд дуулгахад “АЙЕСЕК” нь 1948 онд байгуулагдсан, дэлхийн 124 гаруй орны 2400 гаруй их дээд сургуулийг эгнээндээ нэгтгэж 62000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Оюутнуудад манлайлах авъяас чадвар, бизнес сэтгэлгээг хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн болоход нь тусалж дэмжих тус байгууллагын зорилго юм.


















