Гадаадын 12 оронд монголын 229 хүүхэд үрчлэгджээ
Өнгөрсөн Баасан гарагт дотоод, гадаад хүүхэд үрчлэл болон асрамж халамжийн үйлчилгээний талаар холбогдох байгууллагууд хэлэлцүүлэг хийлээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн Баасан гарагт дотоод, гадаад хүүхэд үрчлэл болон асрамж халамжийн үйлчилгээний талаар холбогдох байгууллагууд хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлгийн үеэр 229 хүүхэд харьд үрчлэгдсэн гэдэг тоо баримтыг дэлгэлээ. Өмнө нь Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газраас гадаадад үрчлэгдсэн хүүхдийн тоог нууцын зэрэглэлд багтдаг хэмээн мэдэгддэг байв. Гэтэл дэлхийн 12 оронд монголын 229 үрс үрчлэгдсэн байдаг аж. Үүнээс хамгийн олон нь АНУ-д буюу 49 хүүхэд амьдардаг байна.


















