Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын 12 сургуультай харилцаатай боллоо

Ал Муттахида, Ал Рехаб болон Ал Гарбия сургуулиуд дээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Манай улсын хөтөлбөрт хамрагдаж буй сургуулийн сурагчид багц хичээлүүдийг бүрэн судалсны дараа хавар Идлэг шонхор үүрлэсэн хиймэл үүр дээр аваачин танилцуулдаг хүүхдүүдэд олон талын ач холбогдолтой юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Гадаадын 12 сургуультай харилцаатай боллоо
Гадаадын 12 сургуультай харилцаатай боллоо. Зураг: МҮОНРТ

Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) Абу Дабигийн Байгаль орчны агентлаг болон Монголын Байгаль орчин ногоон хөгжлийн яам хамтран Идлэг шонхорыг хамгаалах тухай санамж бичгийг 2010 онд батлаж, Монголын "Зэрлэг амьтан судлах хамгаалах төв" Идлэг шонхорын судалгаа ба хамгаалал төслийн хүрээнд 2010 онд нийт 5000 хиймэл үүрийг Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудын 20 сумын нутагт байрлуулжээ.

Хиймэл үүр байрлуулсан нийт сумдын дунд сургуулиудыг олон улсын сургуулиудтай холбож махчин шувуудын байгальд гүйцэтгэх үүрэг, хиймэл үүр байрлуулахын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах зорилгоор 2012 оноос эхлэн "Сургууль хоорондын харилцааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна. Уг зорилгын хүрээнд таван багц хичээлийн хөтөлбөрийг Монгол, Англи, Араб хэл дээр боловсруулан бэлтгэж, хөтөлбөрт хамрагдаж буй улсуудын сургуулиудаас 9-12 насны аль нэг ангийг сонгон багш нараар нь багц хичээлүүдийг сурагчдад заалгаж байна.

Мөн АНЭУ-ын Абу Дабигийн Боловсролын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу сурагчдад байгаль дээрх идэш тэжээлийн сүлжээг ойлгуулахын тулд газар зүйн мэдээллийн систем (GIS) дээр суурилсан хичээлийн хөтөлбөр боловсруулж, тус улсын Ал Муттахида, Ал Рехаб болон Ал Гарбия сургуулиуд дээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Манай улсын хөтөлбөрт хамрагдаж буй сургуулийн сурагчид багц хичээлүүдийг бүрэн судалсны дараа хавар Идлэг шонхор үүрлэсэн хиймэл үүр дээр аваачин танилцуулдаг хүүхдүүдэд олон талын ач холбогдолтой юм.

Мөн сурагчид холбоо тогтоож буй сургуультайгаа харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ анги бүрээс таван сурагчийг захианы найзтай болгосноор хүүхдүүдийн цаашдын харилцаа, хэл, соёлын мэдлэгт тус болох учиртай юм. Одоогоор Монголын доорх 12 сумын сургуулиуд АНЭУ, Их Британи болон АНУ-ын нийт 12 сургуультай харилцаатай боллоо.
Мөн Ирланд, Итали улсын сургуулиуд Монголын сургуультай холбоо тогтоох хүсэлтээ илгээсэн ба манай улсын Айраг, Баянмөнх, Баянжаргалан, Баяндэлгэр, Галшар, Дархан, Иххэт, Халзан зэрэг сумдын сургуулиудыг 2014 оны есдүгээр сараас эхлэн гадаад улсын сургуулиудтай холбоо тогтоолгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
1. Баян сумын сургууль - Англи, Уэльсийн Глинкойд бага сургууль.
2. Бүрэн сумын сургууль - АНУ, Голф дунд сургууль.
3. Баян-Өнжүүл сумын сургууль- АНУ,Рокланд сургууль.
4. Баянцагаан сумын сургууль - АНЭУ, Ал Гарбия сургууль
5. Түвшинширээ сумын сургууль - Англи, Лингфорд бага сургууль.
6. Уулбаян сумын сургууль - АНУ, Жулиан дунд сургууль.
7. Сайнцагаан сумын сургууль - АНУ, Фредрик дунд сургууль.
8. Баянхутаг сумын сургууль- Монголын Англи сургууль.
9. Мөнххаан сумын сургууль - АНЭУ, Ал Рехаб сургууль
10. Гурвансайхан сумын сургууль- Англи, Хэрингтроф бага сургууль.
11. Адаацаг сумын сургууль- Англи, Бриджгемари сургууль.
12. Сүхбаатар сумын сургууль - АНЭУ, Ал Муттахида сургууль

Сургуулиудын хоорондын идэвхитэй харилцааны үр дүнд зарим сургуулиуд холбоо тогтоож байгаа сургуулийн хүнд асуудлыг шийдвэрлэж, гар сунган хамтран ажиллаж байгаа билээ. Үүний жишээ бол Английн Уэльс мужийн Глинкойд бага сургуулийн багш, сурагчдын сайхан сэтгэл, идэвхи санаачилгатай ажилласны үр дүнд Төв аймгийн Баян сумын сургууль интернеттэй болж, багш, сурагчид хоорондоо чөлөөтэй харилцаж байна.

Хуваалцах