Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын 13 улсад манай 103 иргэн ял эдлэж байна

Хилийн чинадад ял эдлэж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь чухал гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ. Хамгийн сүүлийн байдлаар гадаадын 13 улсад манай 103 иргэн ял эдлэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын 13 улсад манай 103 иргэн ял эдлэж байна
Гадаадын 13 улсад манай 103 иргэн ял эдлэж байна. Зураг: МҮОНРТ

Хилийн чинадад ял эдлэж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь чухал гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ. Хамгийн сүүлийн байдлаар гадаадын 13 улсад манай 103 иргэн ял эдлэж байна. Өнгөрөгч онд гэхэд хилийн чинадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Тэдний олонх нь хулгайн гэмт хэрэг үйлджээ. Энэ нь улс эх орны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг тэрээр мөн хэлсэн юм. Манай улс эхний ээлжинд БНХАУ-д хар тамхины хэрээр ял эдлэж байгаа хоёр иргэнийг эх оронд нь авчран ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр зорьж байгаа аж. Түүний яриаг одоо хүргэе.

Хуваалцах