Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын 224 иргэний визийн хүсэлтийг цахимаар хүлээн авчээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын 224 иргэний визийн хүсэлтийг цахимаар хүлээн авчээ
Гадаадын 224 иргэний визийн хүсэлтийг цахимаар хүлээн авчээ. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Тэгвэл арванхоёрдугаар сарын 1-нээс хойш 105 аж ахуй нэгж байгууллагын 224 иргэний визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ.

Ийнхүү визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлснээр биечлэн ирж үйлчилгээ авдаг иргэдийн тоо 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3, энгийнээр ажлын 5 хоногт шийдвэрлэж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Хуваалцах