Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд болон Олон Улсын байгууллагуудын суурин төлөөлөгчидтэй уулзав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр /2024.02.29/ Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд, НҮБ, түүний төрөлжсөн болон Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй өглөөний уулзалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд болон Олон Улсын байгууллагуудын суурин төлөөлөгчидтэй уулзав
Гадаадын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд болон Олон Улсын байгууллагуудын суурин төлөөлөгчидтэй уулзав. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр /2024.02.29/ Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд, НҮБ, түүний төрөлжсөн болон Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй өглөөний уулзалт хийлээ.

Уулзалтаар салбарын эрх зүйн шинэчлэл, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл солилцлоо.

Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай зэрэг хуулиудын талаар мэдээлэл өгч, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах