Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын иргэд банкны нууц мэдээлэлд халдаж байна

Кибер буюу компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахаар холбогдох албаныхан БНСУ-ын мэргэжилтнүүдийг эх орондоо урьсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын иргэд банкны нууц мэдээлэлд халдаж байна
Гадаадын иргэд банкны нууц мэдээлэлд халдаж байна. Зураг: МҮОНРТ

Кибер буюу компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахаар холбогдох албаныхан БНСУ-ын мэргэжилтнүүдийг эх орондоо урьсан. Манайх тэднээс энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлж ажилладаг талаар туршлага солилцож байна.

Манай улсын хувьд кибер гэмт хэргийг илрүүлэхийн тулд боловсон хүчин, техник хэрэгсэл дутмаг байгааг мэргэжилтнүүд хэллээ. Кибер гэмт хэргийг илрүүлэхийн тулд мөрдөн шалгах тусгай багаж хэрэгсэл, лабротори байх шаардлагатай байдаг аж. Гадаадын иргэд манай улсын банк санхүүгийн байгууллагын нууц мэдээлэлд нэвтрэн кибер гэмт хэрэг үйлдэж байгааг холбогдох албаныхан хэллээ. Хууль сахиулахын их сургуулийн Цагдаа судлалын төвийн цагдаагийн ахлах дэслэгч н.Сумьяацэрэн ярьж байна.

Хуваалцах