Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын иргэдийг хянах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төсөл боловсруулна

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Дэд дарга М.Мөнхбат НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгааны багийн төлөөлөгчдийг энэ сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын иргэдийг хянах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төсөл боловсруулна
Гадаадын иргэдийг хянах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төсөл боловсруулна. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Дэд дарга М.Мөнхбат НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгааны багийн төлөөлөгчдийг энэ сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр талууд Монгол Улсын хилээр нэвтэрч буй нийт зорчигчийн хөдөлгөөнийг бүрэн хянах, бүртгэх, түүнчлэн хил дамнасан хөдөлмөрийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхээр хилийн боомт, орон нутаг дахь албад, харилцан ажиллагаатай байгууллагууд, манай улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудыг найдвартай сүлжээнд холбох, тухайн мэдээллийг боловсруулах програм хангамж, техник тоног төхөөрөмжөөр хэрхэн хангах боломжийн талаар санал солилцов.

Мөн Монгол Улсад нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх гадаадын иргэдийг хянах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бусад улс орнуудын туршлагыг судалж, харилцан мэдээлэл солилцохоор Сургалт, хамтын ажиллагааны төсөл боловсруулах талаар ярилцлаа.

Хуваалцах