Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гадаадын иргэдийн амьдралыг хялбар болгох төсөл боловсруулж дуусав

Японы засгийн газар тус улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн амьдралыг хялбар болгоход чиглэсэн тогтоолын төслөө боловсруулж дууссан байна. Энэ төслийг Япон улс цагаачлалын хуулиа эргэн авч үзэж байгаатай холбогдуулан ийнхүү бэлтгэж байгаа юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын иргэдийн амьдралыг хялбар болгох төсөл боловсруулж дуусав
Гадаадын иргэдийн амьдралыг хялбар болгох төсөл боловсруулж дуусав. Зураг: МҮОНРТ

Японы засгийн газар тус улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн амьдралыг хялбар болгоход чиглэсэн тогтоолын төслөө боловсруулж дууссан байна. Энэ төслийг Япон улс цагаачлалын хуулиа эргэн авч үзэж байгаатай холбогдуулан ийнхүү бэлтгэж байгаа юм байна.

Хууль ирэх оны 4-н сард хүчин төгөлдөр болно. Японы засгийн газар гадаадын иргэдэд ажил хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрч байгаа. Гадаадын иргэдийн амьдралыг хялбар болгох энэ арга хэмжээ Японд амьдарч байгаа гадаадын бүх иргэдэд, тэр дотор оюутнуудад хүртэл хамаарна. Энэ арга хэмжээний хүрээнд Япон даяар гадаадын иргэдэд тусламж, зөвлөгөө өгөх 100-аад төв байгуулахаар тусгагдсан. Үүний хажуугаар хотын, орон нутгийн засаг захиргаануудад, мөн хөдөлмөр эрхлэлтийн, эмнэлгийн байгууллагуудад гадаад хэлний мэдлэгтэй ажилтан бэлтгэх асуудал хүртэл энэ арга хэмжээнд тусгагджээ.

Мөн засгийн газар хөдөө орон нутагт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зорьж байна, ингэснээр гадаадын ажилчдыг том хотуудад шигдэхээс илүүтэйгээр хөдөө орон нутагт очиж ажиллахыг нь дэмжиж байгаа нь энэ юм байна. Японы Хууль зүйн яам энэ төслийг ирэх пүрэв гарагт албан ёсоор батлахаар төлөвлөж байна.

Хуваалцах