Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын иргэн харьяатын газар 100 хоногийн ажлаа тайлагналаа

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын төлөөлөл өнгөрсөн хугацаанд хийсэн онцлох ажлуудаа танилцуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын иргэн харьяатын газар 100 хоногийн ажлаа тайлагналаа
Гадаадын иргэн харьяатын газар 100 хоногийн ажлаа тайлагналаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын төлөөлөл өнгөрсөн хугацаанд хийсэн онцлох ажлуудаа танилцуулж байна. Энэ хүрээнд Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн орлогч дарга, хурандаа Ж.Бямбасүрэн нар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд дурдсанаар Гадаадын иргэн харьяатын газраас Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт гурван томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Ховд, Өлгий, Чойбалсан гэх гурван аймгийн боомтыг шилэн кабелиар холбожээ. Өмнө тус боомтууд сансарын хиймэл дагуул ашиглан хил нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гадаадын иргэдийн бүртгэлийг хийж байсан бол өдгөө шилэн кабелийн сүлжээнд холбогдон, орчин үеийн техникийг ашиглаж бүртгэл хийдэг болжээ.

Мөн Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, БНХАУ-ын Орох гарахын удирдах газрын дарга Чу Юунхайтай уулзалт зохион байгуулж, хоёр улсын иргэдийн хил нэвтрэлтийн талаар хамтарсан судалгаа хийж, хамтран ажиллахаар болсон байна.

Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтыг дэвшилтэд технологид шилжүүлэх "И-иммигрэйшн" төслийг хэрэгжүүлжээ.

Хуваалцах