Гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, ААНБ-дын анхааралд
Албан болон хувийн хэргээр оршин суухаар ирсэн болон 30 хоногоос дээш хугацаагаар байх бол бүртгэл хийлгэнэ.
Мэдээллийн алба

Гадаадын иргэн, харьяатын газрын "Зөвлөгөө мэдээллийн төв"-өөс дараах санамж, зөвлөгөөг хүргэж байна.
Албан болон хувийн хэргээр оршин суухаар ирсэн болон 30 хоногоос дээш хугацаагаар байх бол бүртгэл хийлгэнэ.
Визийн сунгалт
Шаардлагатай тохиолдолд визийн байх хугацааг 30 хүртэл хоногоор зөвхөн 1 удаа сунгах боломжтой. Визийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө виз сунгуулах хүсэлт ГИХГ-т гаргах шаардлагатай.
Монгол Улсад оршин суухаар болон 30 хоногоос дээш хугацаагаар байх бол виз зөвшөөрлийг ГИХГ-т хүснэ.
Виз мэдүүлэх газар
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулгүй улсаас ирэх тохиолдолд хилийн боомтод
Санамж
Хилийн боомт дээр гадаадын иргэнд виз олгуулах хүсэлт гаргах бол гадаадын иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө ГИХГ-т визийн зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн өгнө.
Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспортын хүчинтэй хугацаа нь 1 жилээс доошгүй байна.


















