Гадаадын иргэнд цахимаар виз олгохыг дэмжиж байна
Гэхдээ энэ хуулийн хүрээнд Үндэсний аюулгүй байдалтай холбоотой анхаарах асуудал байгааг зарим гишүүн хөндсөн юм.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа бусад улс орныхтой харьцуулахад харьцангуй богино байдгийг өөрчлөөд виз цахимаар олгож, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж гишүүд тайлбарлаж байна.
Гэхдээ энэ хуулийн хүрээнд Үндэсний аюулгүй байдалтай холбоотой анхаарах асуудал байгааг зарим гишүүн хөндсөн юм.


















