Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаадын иргэнд урт хугацаагаар газар эзэмшүүлэх заалт байхгүй гэв

Олны анхаарлын төвд байгаа хуулиудын нэг болох Газрын тухай хуулийн төслийн талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаа. Үүн дотор гадаадынханд газар өмчлүүлэхээр болсон гэх яриа олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын иргэнд урт хугацаагаар газар эзэмшүүлэх заалт байхгүй гэв
Гадаадын иргэнд урт хугацаагаар газар эзэмшүүлэх заалт байхгүй гэв. Зураг: МҮОНРТ

Олны анхаарлын төвд байгаа хуулиудын нэг болох Газрын тухай хуулийн төслийн талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаа. Үүн дотор гадаадынханд газар өмчлүүлэхээр болсон гэх яриа олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй юм. Энэ асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Газрын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Газрын тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд 60 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлэх, хугацааг нь 40 жилээр сунгах, нийтдээ 100 жилийн газар эзэмших эрх олгох боллоо гэсэн яриа гараад байгаа юм. Тэгвэл олонхийн бүлгээс үүнийг худал мэдээлэл хэмээн няцааж, гадаадын иргэнд урт хугацаагаар газар эзэмшүүлэх заалт тус хуульд ороогүй гэв. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Газрын тухай хуулийн 44.4-т Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглуулна” хэмээн тайлбарлаж, ашиглуулах газрын хэмжээ 0.1-0.05 га байхаар хуулийн төсөлд суулгасныг дуулгав. Газрын тухай хуультай холбоотойгоор олон нийтийг төөрөгдүүлэх гэж зарим хүн улс төр хийж байна хэмээн олонхийн бүлгийн дарга мэдэгдсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр газрыг гадны иргэнд өмчлүүлэх гэнэ хэмээн цуурхал тарааж, олон нийтийг жагсаалд уриалан дуудсантай холбоотойгоор энэ асуудлыг хууль, хяналтынхан анхааралдаа авах хэрэгтэйг санууллаа.

Хуваалцах