Гадаадын жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэнэ
Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд, үүнээс олох орлогыг нэг тэрбум.ам долларт хүргэх зорилт тавилаа.
Мэдээллийн алба

Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд, үүнээс олох орлогыг нэг тэрбум.ам долларт хүргэх зорилт тавилаа. Үүнд хүрэхийн тулд Хэнтий аймагт Чингис хаан, Нууц товчоотой холбоотой түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил эхлүүлээд байгаагаа Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр дуулгалаа.
Энэ ажилд 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ирээдүйд өгөөжөө өгсөн томоохон ажлын эхлэл гэдгийг “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганд оролцогчид онцоллоо.


















