Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гадаадын жуулчид газар хөдлөлт болсон Саппоро хотын хоргодох байранд хоножээ

Газар хөдлөлтөд өртсөн Хоккайдо мужийн төв Саппоро хотод аялж явсан гадны 500 гаруй жуулчин өнгөрсөн шөнө түр хоргодох байранд хоносон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын жуулчид газар хөдлөлт болсон Саппоро хотын хоргодох байранд хоножээ
Гадаадын жуулчид газар хөдлөлт болсон Саппоро хотын хоргодох байранд хоножээ. Зураг: МҮОНРТ

Газар хөдлөлтөд өртсөн Хоккайдо мужийн төв Саппоро хотод аялж явсан гадны 500 гаруй жуулчин өнгөрсөн шөнө түр хоргодох байранд хоносон байна.

Тус хотод аялагч, жуулчдад зориулсан нийт таван түр хоргодох байр байгуулжээ. Байгалийн гамшиг нүүрлэсэнтэй холбоотойгоор нисэх онгоцны буудал хаагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон тул ийнхүү гадаадын аялагчдад зориулсан төвүүдийг нээсэн байна.

Энэ төвүүдэд гадны жуулчдад ус, хоол хүнс үнэгүй өгч буй юм байна. Мөн ухаалаг утас болон бусад төхөөрөмжүүдээ цэнэглэх разеткуудыг олноор нь суурилуулсан байна. Түр хоргодох газрын ажилтнууд гадны жуулчдад бүх талын дэмжлэг тусламж үзүүлж буй юм байна.

Хуваалцах