Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын хоёр иргэний амь насыг аврчээ

2016 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:15 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Орхон” голын гүүрний зорчих хэсэгт мотоциклтой зорчиж байсан Австрали улсын хоёр иргэн хоорондоо мөргөлдөж, хүнд гэмтсэн ноцтой осол гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын хоёр иргэний амь насыг аврчээ
Гадаадын хоёр иргэний амь насыг аврчээ. Зураг: МҮОНРТ
13820803_1560712284238004_46539345_n
13817159_1560712247571341_936376857_n

2016 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:15 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Орхон” голын гүүрний зорчих хэсэгт мотоциклтой зорчиж байсан Австрали улсын хоёр иргэн хоорондоо мөргөлдөж, хүнд гэмтсэн ноцтой осол гарлаа.Ослын газар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Австрали улсын иргэн Андриа Броснан (39 настай, эмэгтэй) аарцагны яс салсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн тус аймгийн Сант суманд зам тавьж байсан зам ангийн Ланд Круйзер 77 маркийн автомашинаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэв.Өнөөдрийн байдлаар Австрали улсын иргэн Андриа Броснан Улаанбаатар хотод хүргэгдэн ирж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

Эх Сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах