Гадаадын хөрөнгө оруулагчдад эрх зүйн тогтвортой орчин хэрэгтэй гэв
Хойд Америк-Монголын бизнес зөвлөлийн төлөөлөгчид Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Франк Херберт, мөн тус зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Түүнчлэн тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүй, бодлогын тогтвортой орчин бий болгож ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.
Хойд Америк-Монголын бизнес зөвлөлийн төлөөлөгчид Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.


















