Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гадаадын хөрөнгө оруулалт суларчээ

Юанийн ханш чангарсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн зэргээс шалтгаалан өнгөрсөн 8-р сард гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт бага зэргээр буурсан гэсэн дүгнэлтийг Хятадын холбогдох албанаас гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын хөрөнгө оруулалт суларчээ
Гадаадын хөрөнгө оруулалт суларчээ. Зураг: МҮОНРТ

Юанийн ханш чангарсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн зэргээс шалтгаалан өнгөрсөн 8-р сард гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт бага зэргээр буурсан гэсэн дүгнэлтийг Хятадын холбогдох албанаас гаргасан байна. Худалдааны яамнаас мэдээлж байгаагаар өнгөрсөн сард гадаадын аж ахуйн нэгжүүд нийтдээ 8,4 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс ердөө 0,6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Өнгөрсөн 6 болон 7-р саруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт харьцангуй идэвхитэй буюу 20 орчим хувийн өсөлттэй байсан юм. Хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байгаа улс орнуудын хувьд энэ оны эхний 8 сарын байдлаар Япон улс 10 орчим хувийн, БНСУ 55 хувийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Хуваалцах