Гадаадын засгийн газрын бус байгууллагуудтай холбоотой асуудлаар анхны зөвлөлдөх уулзалт хийлээ
Гадаадын засгийн газрын бус байгууллагуудтай холбоотой асуудлыг хөндсөн зөвлөлдөх уулзалтыг АНУ, БНХАУ хийгээд байна.
Мэдээллийн алба

Гадаадын засгийн газрын бус байгууллагуудтай холбоотой асуудлыг хөндсөн зөвлөлдөх уулзалтыг АНУ, БНХАУ хийгээд байна. Энэ үеэр иргэний нийгмийн байгууллагуудыг хэрхэн хамгаалж, дэмжих асуудлыг хэлэлцсэн байна.
АНУ-ын тал БНХАУ-д хандаж гадаадын засгийн газрын бус байгууллагын тухай хуулиараа тус улс дахь АНУ-ын энэ төрлийн байгууллагын цаашдын үйл ажиллагааг нь баталгаажуулж өгөхийг уриалсан байна. БНХАУ-д баталсан энэ хуулинд гадаадын засгийн газрын бус байгууллагуудад орон нутгаас ивээн тэтгэгчтэй болох, төр засгаас тодорхой зөвшөөрөл авахыг шаардсан заалтууд тусгасан байгаа юм.
Хэрэв зөвшөөрөл авахгүй бол үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авах юм. Гадаадын гэдэгт Хонгконг, Макао, Тайванийн төрийн бус байгууллагуудыг ч хамруулсан учир АНУ сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байсан юм.


















