Гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байна
Дорнод аймагт хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт буурч байгаа таатай мэдээ байна. Харин иргэдийн гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгджээ.
Мэдээллийн алба

Дорнод аймагт хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт буурч байгаа таатай мэдээ байна. Харин иргэдийн гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгджээ.
Зөвхөн сүүлийн 15 жилийн хугацаанд 27.3 мянган хүн тус аймгаас шилжин явсан бол 8.8 мянган хүн шилжин ирсэн мэдээ байна. Хүн амын шилжин явах хөдөлгөөнийг бууруулж, тогтвортой ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах нь Дорнод аймгийн хөгжлийн нэг томоохон зорилт болж байна.


















