Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлэх вэ

Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлээрэй.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлэх вэ
Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлэх вэ. Зураг: МҮОНРТ

Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлэх тухай зөвлөмж хүргэе.

  • Ахуйн хэрэглээний бээлий өмсөх

  • Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх

  • Дараа нь халдваргүйжүүлэх уусмалаар арчих

  • 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх

  • Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх

  • Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх

  • Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах

  • Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх

  • Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх

  • Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх

  • Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул дээрх зөвлөмжийг заавал баримтлаарай.

Хуваалцах