Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж цэвэрлэх вэ

Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул энэхүү зөвлөмжийг заавал баримтлаарай.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж цэвэрлэх вэ
Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж цэвэрлэх вэ. Зураг: МҮОНРТ

Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул энэхүү зөвлөмжийг заавал баримтлаарай.

Үүнд:

• Ахуйн хэрэглээний бээлий өмсөх
• Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх
• Дараа нь халдваргүйжүүлэх уусмалаар арчих
• 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх
• Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх
• Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх
• Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах
• Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх
• Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх
• Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх.

Хуваалцах