Гадил жимсний үндсэнд халдвар агуулагдаж байна
АНУ-ын эрдэмтэд гадил жимсний үндсэнд халдвар тараадаг мөөгөнцөр агуулагдаж байгааг олж тогтоожээ.
Мэдээллийн алба

АНУ-ын эрдэмтэд гадил жимсний үндсэнд халдвар тараадаг мөөгөнцөр агуулагдаж байгааг тогтоожээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жимс нийлүүлэгч орнуудад хортон шавьж үүсэх таатай орчин бүрдэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болсон байна. Латин Америкийн орнуудад гадил жимсний модонд хортон шавьж үржих явдал түгээмэл болсон бөгөөд өнгөрсөн сард дэлгүүрээс гадил худалдан авсан Их Британийн иргэний уутан дотроос хорт аалз гарч ирэн, иргэдийг сандаргасан гэнэ.


















