Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадна гэрэлтүүлэгтэй хаяг нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна

МҮОНРТ нь хойд корпусын шинээр ашиглалтад орсон "Эм Эн Би эвэнт холл"-ын гадна гэрэлтүүлэгтэй хаяг, дотор гэрэлтүүлэгтэй самбар нийлүүлэх чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг аж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадна гэрэлтүүлэгтэй хаяг нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна
Гадна гэрэлтүүлэгтэй хаяг нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна. Зураг: МҮОНРТ

Сонгон шалгаруулалтын нэр: Гадна гэрэлтүүлэгтэй хаяг
Сонгон шалгаруулалтын дугаар: №2016/02/С

МҮОНРТ нь хойд корпусын шинээр ашиглалтад орсон "Эм Эн Би эвэнт холл"-ын гадна гэрэлтүүлэгтэй хаяг, дотор гэрэлтүүлэгтэй самбар нийлүүлэх чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, албан байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул эрх бүхий оролцогчдоос гадна гэрэлтүүлэгтэй хаяг, самбар нийлүүлэх тухай материалыг ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ \нотариатаар баталгаажуулсан\
- Үнийн санал - Бүх зардлаа /үйлдвэрлэх, тээвэрлэх, суурилуулах зардал, татвар хураамж, НӨАТ зэрэг/ оруулж тооцсон байх
- Нийлүүлэх хугацаа гэрээ хийснээс хойш сарын дотор
- Төлбөрийн нөхцөл- Дансаар болон бартер/бараа үйлчилгээ солилцооны хэлбэр хосолсон бол давуу тал болно/
- Хаяг, самбар, гэрэлтүүлэг хийх материал: Хийгдэх материалын танилцуулга /материалын шинж чанар болон зураг, каталоги/

Та бүхэн холбогдох материалаа 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр Бодлого төлөвлөлт маркетингийн хэлтэс
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар \Б.Ариунболд, утас 328334, 89001331, имэйл: b.ariunbold@mnb.mn, bariunbd@gmail\-тэй холбогдоно уу.

Хуваалцах