Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадна талбайн цас, мөс цэвэрлээгүйгээс хүн бэртвэл тухайн байгууллага эмчилгээний зардлыг гаргана

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадна талбайн цас, мөс цэвэрлээгүйгээс хүн бэртвэл тухайн байгууллага эмчилгээний зардлыг гаргана
Гадна талбайн цас, мөс цэвэрлээгүйгээс хүн бэртвэл тухайн байгууллага эмчилгээний зардлыг гаргана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 61 дүгээр тогтоолуудыг үндэслэн иргэдийг хальтирч унах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж шатны гишгүүр дээр хальтиргаанаас хамгаалах наалт нааж, үйлчилгээний байрны ойр орчмын 50 м талбайн цас, мөсийг тогтмол цэвэрлэхийг анхааруулъя.

Хэрэв танай байгууллагын гадна талбайн цэвэрлээгүй цас, мөсөн дээр иргэн унаж бэртвэл танаас болон танай байгууллагаас эмчилгээний зардал гарах болохыг анхаарна уу гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах