Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гаднах хаягаа монгол крилл үсгээр бичээгүй бол торгоно

Аж ахуй нэгж газруудын хаяганд тавих нэгдсэн шаардлагыг холбогдох газраас гаргалаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаднах хаягаа монгол крилл үсгээр бичээгүй бол торгоно
Гаднах хаягаа монгол крилл үсгээр бичээгүй бол торгоно. Зураг: МҮОНРТ

Аж ахуй нэгж газруудын хаяганд тавих нэгдсэн шаардлагыг холбогдох газраас гаргалаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн захирамжаар энэ сарын 19-нөөс эхлэн аж ахуй нэг газруудын гаднах хаягыг нэгдсэн стандартанд оруулах шийдвэр гарчээ. Шийдвэрийн дагуу тухайн байгууллага хамгийн түрүүнд гаднах хаягаа монгол крилл үсгээр бичих шаардлагатай. Харин гадны байгууллагуудтай хамтран ажилладаг, зайлшгүй ангилаар бичих шаардлагатай аж ахуй нэгжүүд хаягаа монголоор бичиж, доод талд нь ангилаар мөн бичиж болох ажээ.

Уг захирамж гарсан өдрөөс эхлэн мөрдөгдөх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд мөнгөн торгуул ноогдуулах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хариуцлага тооцох юм байна.

Хуваалцах