Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гагнуурчдын ур чадварын улсын аваргууд тодорлоо

“Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг” ТББ аас 2 жил тутам зохион байгуулдаг гагнуурчдын ур чадварын улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн шинэ оны босгон дээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гагнуурчдын ур чадварын улсын аваргууд тодорлоо
Гагнуурчдын ур чадварын улсын аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг” ТББ аас 2 жил тутам зохион байгуулдаг гагнуурчдын ур чадварын улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн шинэ оны босгон дээр ГММСҮТөв дээр дээр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн цахилгаан гагнуур, хагас автомат, аргон, хийц буюу эцсийн бүтээгдэхүүн угсрах гэсэн 4 төрөлд нийт 32 байгууллагын 165 гагнуурчин оролцлоо. Энэ жилийн тэмцээнд оролцогчид анх удаа хийцийн төрлөөр ур чадвар сорьж, “Panasonic”, “Kemppi” зэрэг гагнуурын хамгийн сүүлийн үеийн аппарат болон БНСУ-ын “CHO SUN” брэндийн электродууд дээр ажилласнаараа онцлогтой байв.

Төрөл тус бүрд медаль хүртсэн оролцогчдыг танилцуулвал:

Цахилгаан гагнуур / 74 гагнуурчин /

  1. 1. Х.Бямбажав “MCS” ХХК

  2. 2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК

  3. 3. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК

Хагас автомат / 37 гагнуурчин /

  1. 1. Б.Өлзийбуян “Хасу-Мегаватт” ХХК

  2. 2. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК

  3. 3. Б.Занданбат “Гурванмөнх” ХХК

Аргон гагнуур / 39 гагнуурчин /

  1. 1. С.Баасанхүү “Хасу-Мегаватт” ХХК

  2. 2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК

  3. 3. Т.Оюун-Эрдэнэ “Хасу- Мегаватт” ХХК

Хийц эцсийн бүтээгдэхүүн / 15 гагнуурчин /

  1. 1. Д.Нямрагчаа “Хасу-Мегаватт” ХХК

  2. 2. Т.Оюун-Эрдэнэ ”Хасу-Мегаватт” ХХК

  3. 3. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК

Мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь 17, ахмад нь 47 настай байсан юм. Мөн Дэлхийн ур чадвар /WORLDSKILLS competition/-ын тэмцээнүүдийн оролцогчид ур чадвараа сорьсон нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо.

Төрөл тус бүрийн эхний 3 байр эзэлсэн гагнуурчдыг 300.000-900.000 төгрөгөөр шагналаа. Мөн 2020 онд БНХАУ-д болох олон улсын гагнуурчдын ур чадварын “ARC CUP-2020” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Шүүгчдийн зүгээс гагнуурчдын ялангуяа залуучуудын ур чадвар ихээхэн дээшилсэн гэдгийг онцоллоо. ММСГН-ийн зүгээс тэмцээнийг ивээн тэтгэсэн ААН-үүд, тэмцээнд оролцсон гагнуурчид, шүүгчид, хамтран ажилласан бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна.

Хуваалцах