Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гайхамшигт өв соёл - Монгол уран хатгамал” үзэсгэлэнг энэ сарын 28-ныг дуустал дэлгэнэ

ХХ зууны ордны гар урчуудын бүтээл болон ХХI зууны сонгодог бүтээлийг дэлгэж 100 гаруй жилийн хөгжил, түүхийг харьцуулан харах боломжийг хүргэж буй “Гайхамшигт өв соёл - Монгол уран хатгамал” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гайхамшигт өв соёл - Монгол уран хатгамал” үзэсгэлэнг энэ сарын 28-ныг дуустал дэлгэнэ
“Гайхамшигт өв соёл - Монгол уран хатгамал” үзэсгэлэнг энэ сарын 28-ныг дуустал дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

ХХ зууны ордны гар урчуудын бүтээл болон ХХI зууны сонгодог бүтээлийг дэлгэж 100 гаруй жилийн хөгжил, түүхийг харьцуулан харах боломжийг хүргэж буй “Гайхамшигт өв соёл - Монгол уран хатгамал” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнд Богд хааны ордон музейн хосгүй нандин бүтээлээс гадна Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зургаар гэргий Я.Люня нь урласан зээгт наамал бурхад болон шижир алт, шүр, оюугаар чимж, зүү ороох хатгамлаар урласан Алтан соёмбо, өнөө цагийн шилдэг уран хатгамалчдын сор болсон бүтээлийг дэлгэж байгаа юм.

Ташрамд дуулгахад, “Гайхамшигт өв соёл - Монгол уран хатгамал” үзэсгэлэнг энэ сарын 28-ныг дуустал Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ.

Хуваалцах