Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гаити улсад болсон авлигын эсрэг жагсаал хурц хэлбэрт шилжжээ

Гаити улсын нийслэл Порт-о-Прэнс хотод авлигатай холбоотой дуулиант хэргийн улмаас болсон, Ерөнхийлөгч Жовенел Моизыг огцруулах жагсаалын үеэр олон хүн гэмтэж, нэг хүн амь насаа алдсан гэнэ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаити улсад болсон авлигын эсрэг жагсаал хурц хэлбэрт шилжжээ
Гаити улсад болсон авлигын эсрэг жагсаал хурц хэлбэрт шилжжээ. Зураг: МҮОНРТ

Гаити улсын нийслэл Порт-о-Прэнс хотод авлигатай холбоотой дуулиант хэргийн улмаас болсон, Ерөнхийлөгч Жовенел Моизыг огцруулах жагсаалын үеэр олон хүн гэмтэж, нэг хүн амь насаа алдсан гэнэ.

Гаити улсын Сенатын мэдээлснээр, тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан 2 хүн, төрийн албан тушаалтнууд Венесуаль улсын газрын тосны зээлийн хөтөлбөрөөс албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын хөрөнгө завшсан байж болзошгүй байна гэж өнгөрсөн 8 дугаар сард хэвлэлд бичжээ. Уг асуудлаар Ерөнхийлөгч Жовенел Моиз “Улсын хөрөнгө үгүй хийсэн асуудлыг тогтоож, хариуцлага тооцно.

Та энэ Засгийн газрын нэг хэсэг, эсвэл сөрөг хүчин эсвэл ард түмний нэг байсан ч улсын хөрөнгө завшсан бол Танд хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байжээ.

Хуваалцах