Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гаити улсад Ерөнхийлөгчийн болоод парламентын сонгуулийн санал хураалт дууслаа

Гаити улсад Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн санал хураалт дуусаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаити улсад Ерөнхийлөгчийн болоод парламентын сонгуулийн санал хураалт дууслаа
Гаити улсад Ерөнхийлөгчийн болоод парламентын сонгуулийн санал хураалт дууслаа. Зураг: МҮОНРТ

Гаити улсад Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн санал хураалт дуусаад байна. Сонгуулийн санал хураалт энэ сарын 30-ны өдөр хүртэл 10-аад хоног үргэлжлэх юм байна. Харин сонгуулийн урьдчилсан дүнгүүд ирэх сарын 1, 2-ноос нааш гарахгүй юм байна.

Гэхдээ ажиглагчид санал хураалтын үеэр олон зөрчил дутагдал гарсныг мэдээлж байна. Мөн үймээн дэгдээсэн 20 гаруй хүн баривчлагджээ.

Гаитийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 27 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Гэвч Дэвшлийн төлөөх альтернатив лиг намаас нэр дэвшсэн Жюд Селестан, Тет Кале намын нэр дэвшигч Жоневель Моик болон Питит Дессалан намаас нэр дэвшсэн Жан Шарль Моиз нарын дунд гол өрсөлдөөн болсон байна.

Сонгууль болж байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчид аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм. Мөн улсын хилээ хааж, зэвсэгтэй явахыг хориглох, сонгогчид авто машинаа санал авах байрнаас 100 метрийн цаана тавих ёстой гэж шаардлага тавьсан байна. Хилээ санал хураалтын өмнөх өдрийн 18 цагаас 21-ний үүрийн 06:00 цагт хаажээ. Өчигдөр мөн шөнийн цэнгээний газруудын үйл ажиллалагааг хааж, олон нийтийн газар архи, согтууруулах ундаа хэрэглэхийг ч хориглосон байна.

Хуваалцах