Гаити улсын иргэд ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж эхэлжээ
Гаити улсад 2016 онд явагдсан ерөнхийлөгчийн сонгуулиар Жовенель Моиз ялалт байгуулсан юм. Харин 2019 оноос эхлэн тус улсын иргэд ерөнхийлөгч
Мэдээллийн алба

Гаити улсад 2016 онд явагдсан ерөнхийлөгчийн сонгуулиар Жовенель Моиз ялалт байгуулсан юм. Харин 2019 оноос эхлэн тус улсын иргэд ерөнхийлөгч Моизыг огцрохыг шаардан жагсаж эхэлжээ. Иргэд эдийн засгийн уналт болон олон улсын зээл тусламжийн мөнгийг хувьдаа завшсан төрийн албан тушаалтнуудын мэдээллийг ил тод болгоогүй гэж Жовенель Моизыг буруутгаж байна.
Мөн ерөнхийлөгчийг авилгын хэрэгт холбоотой гэж үзэж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид гудамж, талбай дахь эд зүйлсийг галдан шатааж, цагдаа нар уруу мод, чулуу шидэж байгаа юм. Хамгаалалтын хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч болон үрлэн сумтай бууг ашиглаж байна.
Энэхүү бослого, үймээн Гаити улс Францын колоничлолын эсрэг хамгийн том тулааныг хийсний 217 жилийн ойн баяртай давхцаж байгаа аж.


















