Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гайтид 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 10 гаруй хүн нас баржээ

Гайтид 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 10 гаруй хүн нас барж, байшин барилгууд нурж сүйджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гайтид 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 10 гаруй хүн нас баржээ
Гайтид 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 10 гаруй хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Гайтид 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 10 гаруй хүн нас барж, байшин барилгууд нурж сүйджээ. Албаны хүн өнгөрөгч бямба гарагийн өглөө 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөхөд 11 хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа бол зарим хэвлэл 14 хүн эндсэн гэж мэдээлж байна. Мөн 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Түүнчлэн энэ үеэр Гайтийн хойд бүсийн төв Пор-де-Пе хотод байшин барилгууд, тэр дундаа цагдаагийн нэг хэлтэс нурж, хоригдож, саатуулагдаж байсан хүмүүстээ анхааруулга өгч түр хугацаагаар суллахад хүрсэн байна.

Мөн алслагдсан бүсийн нэг сүмийн барилга бүхэлдээ нурж, гол эвдрэл сүйрэл сургуулиудад нүүрлэсэн гэх мэдээлэл байна. Бороо орж нөхцөл байдал хүндэрсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээлэв.

Газар хөдлөх үеэр олон хүн цочролд орж, гэрийнхээ тагтнаас үсэрчээ. Энэ үеэр хэд хэдэн хүн эндэж, зарим нь ноцтой бэртэж гэмсэн байна. Гайти улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз ард иргэддээ хандан тайван байхыг уриалаад бүсийн иргэний хамгааллын захиргаад, эрсдлийн удирдлагын тогтолцоог идэвхжүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Гайтид үүнээс өмнө 2010 онд энэ улсын нийслэл Порт-о-Пренс хотын ойролцоо 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 220-оод мянган хүн эндэж, 300 мянга орчим хүн бэртэж, гэмтэж байсан юм. Мөн энэ үеэр таван сая гаруй хүн орон гэргүй болж байсныг хэвлэлүүд сануулж байна.

Хуваалцах