Гахай ачсан ачааны машин осолджээ
Энэ сарын 6-нд БНХАУ-ын Гуанши мужийн хурдны зам дээр 60 гаруй гахай ачиж явсан ачааны авто машин осолджээ. Ослын улмаас хүн бэртэж, гэмтээгүй ч ачиж явсан гахайны 11 нь үхэж, жолооч 3000 юаний төлбөрт унасан байна.
Мэдээллийн алба

Цагдаагийнхан ослын газарт үзлэг шинжилгээ хийж, цэвэрлэхийн тулд 2 цагийг зарцуулсан бөгөөд тэр хугацаанд гахайнууд зам дээр бэлчээрэлснээс болж дахин хоёр машин мөргөлдсөн аж. Осолд хүн бөгөөд гахай өртөөгүй ч цагдаагийнхан шуурхай арга хэмжээ авах үүднээс нэмэлт хүч дуудан ажилласан байна.