Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гахайн өвчний халдваргүйжүүлэлт хийх хөрөнгийг нийслэлээс гаргана

Иргэн М.Дамдинхүүгийн гахайны ферм нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан бөгөөд халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулаагүйгээс өвчин гарсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гахайн өвчний халдваргүйжүүлэлт хийх хөрөнгийг нийслэлээс гаргана
Гахайн өвчний халдваргүйжүүлэлт хийх хөрөнгийг нийслэлээс гаргана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөлгөөнөөр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан иргэн М.Дамдинхүүгийн гахайн фермд гахайн үржил, амьсгалын хам шинж өвчин гарч 300 гаруй гахайг устгасан. Ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлээс яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Уг асуудлыг шийдвэрлэж нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн М.Дамдинхүүгийн гахайн аж ахуйд гарсан гахайн үржил, амьсгалын хам шинж өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болголоо. Гарсан өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 30 538 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ. М.Дамдинхүүгийн гахайны ферм нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан бөгөөд халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулаагүйгээс өвчин гарсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах