Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийлээ

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г.Амартүвшин захирагчтай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийлээ
Гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийлээ. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г.Амартүвшин захирагчтай 4 дүгээр салааны алба хаагчид гал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийлээ.

Тус хатаагч төхөөрөмж нь 4 метрийн урттай, 40х40 см2 өргөнтэй, 220вт-аар ажилладаг. Мөн хоёр сэнстэй дөрвөн ширхэг хоолойгоор халуунаар үлээж 30-40 минутанд дөрвөн ширхэг гал сөнөөгчийн хувцсыг хатаах хүчин чадалтай юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах