Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Гал сөнөөгчийн өвөрмөц хурим

БНХАУ-д амьдардаг залуу хос гурван жил төлөвлөсөн хуримаа хийжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал сөнөөгчийн өвөрмөц хурим
Гал сөнөөгчийн өвөрмөц хурим. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д амьдардаг залуу хос гурван жил төлөвлөсөн хуримаа хийжээ. Тэгэхдээ тэд хуримынхаа зургийг маш өвөрмөцөөр авахуулахаар шийдсэн аж. Сүйт залуугийн хувьд гал сөнөөгч бөгөөд хуримын зургаа дүрэмт хувцастайгаа даруулсан бол бүсгүйн хувьд хуримын цагаан даашинзаар гангарчээ. Тэд сургалтын цамхагт, агаарын шатанд, гал унтраагч машины дэргэд зогсох зэргээр зургаа өвөрмөц өнгө төрхтэйгөөр авахуулсан бөгөөд энэ нь тэдэнд аз жаргалтай сайхан мэдрэмжийг төрүүлж байсан гэж хосууд ярьсан байна.

Хуваалцах