Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.

Тус ангийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, ОБЕГ-ын харьяа Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах, 10 дугаар ангийн 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын бүтээн байгуулалт, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг гал түймэр, гамшгийн аюулаас авран хамгаалах, учирсан хор уршгийг арилгах, сэргээн босгох үйлсэд мэргэжлийн ур чадвараа зориулсан, хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе, үеийн ажилтан, албан хаагчдын хичээл, зүтгэлийг өндрөөр үнэлж ОБЕГ-ын харьяа Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах, 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр тус ангид гардуулан өгөв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Цэргийн гавьяаны улаан тугийн одонг тус ангийн байлдааны туганд зүүн өгсний дараа ангийн бие бүрэлдэхүүнд хандан үг хэлсэн юм.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын удирдлагууд, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахмадуудын төлөөлөл оролцов. Шагнал гардуулах ёслолын дараа тус ангийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал үйлдэн хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.

Хуваалцах