Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймэр унтраах үндсэн албаны шинэ автомашинуудыг зүгшрүүлэх дадлага хийлээ

Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газарт нийлүүлэгдсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймэр унтраах үндсэн албаны шинэ автомашинуудыг зүгшрүүлэх дадлага хийлээ
Гал түймэр унтраах үндсэн албаны шинэ автомашинуудыг зүгшрүүлэх дадлага хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газарт нийлүүлэгдсэн РИНО загварын гал түймэр унтраах үндсэн албаны 11 автомашиныг зүгшрүүлэх дадлагыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүрэг хүртэлх замд зохион байгуулав.

Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд гал түймэр унтраах үндсэн албаны шинэ автомашинуудыг танилцуулж, байлдааны тархалт хийж усан хөшиг татан, лафитны хошуу ажиллуулах зэрэг үзүүлэх сургууль зохион байгуулж байна.

Зүгшрүүлэх дадлагыг НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдаж, бүтцийн нэгжүүдийн нийт 60 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах